ГҮН ВЕНИЙН БӨГЛӨРЛӨӨС АЙХ ХЭРЭГГҮЙ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-09-18 14:44:22

                                          Өвчний тухай

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлийн гүн (булчингийн цаана далд байрлах) венийн тромбоз (бөглөрөл) судасны энэ өвчин нь судасны хананд бүлэгнэл үүсгэнэ. Мөн хавагнаж, арьсны өнгө өөрчлөгдөх, чинэрэх байдлаар илэрдэг. Судасны хананд үүссэн бүлэгнэлт бүрэн алга болохгүй. Цааш өсөж томроод бөглөрөл болох нөхцөлийг бүрдүүлдэг.

Цус  өтгөрч бүлэгнэсэн хэсгүүд нь нийлж урсан зүрхний баруун ховдол руу өгсөх замдаа уушгины судсанд очиж, тэнд бүрэн бөглөрөлт үүсгэх магадлалтай. Ийм нөхцөл байдалд хүрэх нь үхлийн аюултай гэж анагаахын шинжлэх ухаан үздэг байна. Хүнийг үхэлд хүргэх гэнэтийн шалтгааны нэг  нь тромбоз (бөглөрөл) юм байна. Гэхдээ үүнээс аврах, урьдчилан сэргийлэх, эмчилгээний арга боломж бий болсон. Нэг үгээр хэлбэл, эдгэрдэг өвчин болжээ. Ийм учраас түүнээс айх хэрэггүй болсон гэдгийг эмч нар хэлж байна.


                                           Эмчилгээний асуудал шийдэгдсэн

Судасны бөглөрлийн эмчилгээг эхлүүлэхгүй удах тусам хүндрэл өгдөг онцлогтой. Өвчин хүндэрсэн  үед оношлох, эмчлэх гээд хугацаа сунаж өвчтөний болон ар гэр, гэр бүлийн эдийн засагт давхар хүндрэл өгнө. Хөл нь хавдаж, гишгэж чадахгүй өвдөлт зовиур өгөх үед л өвчтөн эмнэлэгт хандаж эхэлдэг. Харин эмнэлэгт хандах энэ үе оройтсон байдаг гэдгийг хүн санаж байхад илүүдэхгүйг эмч сануулж байна. Энэхүү  өвчинд нэрвэгдэхгүй, хүндрүүлэхгүй байхын тулд иргэд эхний ээлжинд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх шаардлагатай бололтой.


“Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэж ахмадууд сургасан билээ. “Хийсч ирдэг" гэдэг хэллэг нь  далд хэлбэрийг хэлсэн байх магадлалтай. Хэрэв хөнгөн  үед нь цаг алдахгүй эмчид хандвал  гарах үр дүн өндөр гэж мэргэшсэн эмч нар ярьж байна.  Яагаад гэхээр энэ бол эдгэрдэг өвчин. Өвчний оношлогоо, эм, эмчилгээний арга аль хэдийн туршигдан баталгаажсан байна.


Орчин үед эмчилгээний арга барил өөрчлөгдөж өвчтөнийг тайван байлгах, хэвтрийн дэглэм сахиулахаас зайлсхийх болжээ. Харин хөдөлгөөнтэй байлгаж эмчилдэг аргад шилжээд байна. ХБНГУ-ын эрдэмтдийн 2010 оны судалгаагаар эмчилгээний асуудал бүрэн шийдэгдсэн аж.

Тромбо (бөглөрөлт) эмчилгээний гурван тулгуур зарчимтай:


  • Бүлэгнэлтийн эсрэг (эм тариа)
  • Даралттай эмчилгээний оймс, боолт
  • Хөдөлгөөн

 

“Венийн бөглөрөлтэй өвчтнүүдийг байрлалдаа  хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй гэж үздэг. Ялангуяа тромбоз (хураагуурын)-той өвчтөн хөдөлгөөнгүй хэвтрийн дэглэмд байж болохгүй”. (S2 Letlinie Vasa 2010)


Мөн “Өмнө нь хөдөлгөөнгүй байлгах нь цочмог хэлбэрийн хөлийн венийн судасны тромбозын эмчилгээний салшгүй нэг хэсэг гэж үздэг бөгөөд үүний улмаас уушгины бөглөрөлтийн эрсдэлийг бууруулах талтай гэж үздэг байсан. Нөхцөл байдлаас харахад хөдөлгөөнгүй хэвтүүлэх эмчилгээний зарчим нь цус бүлэгнэлтийн эсрэг хийх эмчилгээ байж болохгүй” гэж бичсэн байна. (Liu et al 2015)

 

Дасгал хөдөлгөөн хийж өвчин түргэн илаарших сайн талтай, үр дүнгээ өгч эхэлсэн гэж “Ивэн” эмнэлгийн эмч нар хэлж байна. Гүн венийн бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор хөлийн хаван бууруулах, хэвийн байдалд оруулахын тулд даралттай оймс өмсөх хэрэгтэй. Энэ нь эмийн эмчилгээнд үр дүн гарахад хүчтэй нөлөө үзүүлдэг аж.   


ХБНГУ-д үйлдвэрлэдэг ‘Medi’ оймсны үйлдвэр нь “Венийн цусны урсгалыг 5 дахин ихэсгэж, хөлийн венийн даралтыг бууруулж зовиур арилгана. Даралттай оймс цусны бичил эргэлтийг сайжруулж, шарх хурдан цэвэршин, нөхөн төлжилт явагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн венийн цусны урсгал алдагдсанаас судсан дотор бүлэн үүсэж судас бөглөрдөг энэ эрсдэлийг зогсооно. Эмч өвчтөний шилбэ, гуяны тойргийн хэмжээг авч оймсыг тохируулна. Оймсны мөнгөн усны баганы даралтыг судасны эмгэгийн зэрэгт тохируулан эмчийн жороор олгох учиртай” гэсэн заавар бичжээ.

Эмчилгээний даралтын стандарт RAL GZ 387-г хангасан Аюулгүй стандарт OEKO-Тex standart хангасан 100 хувь баталгаатай аюулгүй Medi World of compression гэдгийг хэрэглэх нь найдвартай урьдчилан сэргийлэлт болдог. Энэ эмчилгээний арга Монголд нутагшсан юм.

 

                               Эмчилгээний оймс үр дүнгээ өгсөн нэгэн тохиолдлыг та бүхэнд хүргэе.

“Ивэн” эмнэлэгт 2020 оны 9 дүгээр сарын 10-нд (пүрэв гариг) 47 настай хоёр суга таягтай эмэгтэй орж иржээ. Эмч өвчтөнд үзлэг хийжээ. Эмэгтэй өөрт тохиолдсон өвчин эмгэг зовлон бэрхшээлийг нэг бүрчлэн ярьсан байна. Мэдээжийн хэрэг, эхний ээлжинд өвчтөн эмчийн зөвлөмж, жорын дагуу эмчилгээний ‘Medi’ оймс өмссөн байна. Жил гаруй хугацаанд хэвтэрт байсан хүнд алхах гишгэх тухай ойлголт байгаагүй болов уу. Гэхдээ  ‘Medi’ эмчилгээний оймсны үр дүн өгөөжийг мэдэх эмч түүнийг эхний ээлжинд өөртөө итгэлтэй байх, эмчилгээ үргэлжилж байгаа талаар харилцан ярилцсан байна. Тодорхой хугацаа (40 орчим минут) өнгөрсний дараа өвчтөн бие даан зогсож хана, ширээ түшин ганц нэг алхсан гэнэ. Хэвтэрт ортлоо өвчилсөн түүнд богино хугацаанд хөл дээрээ бие даан зогсох тухай ойлголт байгаагүй биз. Байх ч боломжгүй зүйл мэт түүнд санагдсан болов уу? Гэхдээ л тэр эмчилгээний оймс, эмчийн зөвлөмж, итгэл үнэмшлээрээ явж эхэлсэн байна. Хөл дээрээ явж эхэлсэн эмэгтэй эмчилгээ дуусаад гарах болоход, тулж ирсэн таягаа танайд орхино гэж эмнэлгийхнийг хөхрөлдүүлжээ.


Эмчилгээний үр дүн богино хугацаанд гарч эхэлдгийг мэддэг эмч нарын хувьд энэ нь шинэ зүйл байсангүй. Харин “хөлд орсон” өвчтний хувьд шинэ зүйл байсан нь ойлгомжтой. Эмч “өвчтөн” хоёр баяр хөөртөй салахдаа эмч өвчтөнд Medi’ эмчилгээний оймсонд та “баярлалаа” гэж хэлэх хэрэгтэй боллоо хэмээн тоглоом шоглоомоор хэлжээ. Гэвч тэрбээр нүдэн дээр эмчилгээний үр дүн гарч байхад “баярлаллаа” гэж хэлэх багадна гэж хэлсэн байна. Үйл явдал эмч өвчтөн “Ивэн” эмнэлгийн цөөн ажилтны дунд болоод өнгөрчээ. Клиник эмчилгээнээс гадна тромбоз өвчинд сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй болдогыг эндээс харж болно.

 

Хөл бол хүний тулгуур эрхтэн. Түүнээсээ салах хор аюул хүнд тохиолдох юм. Тэр бүхнийг яалтай ч билээ. Харин тромбоз (бөглөрөл) гэх судасны өвчнөөс болж хөлөөсөө салах аюул эмч, эмчилгээний шинэ арга технологийн ололт амжилтаар хүн таниас холдсон байна шүү. Манай улсад  тромбоз (бөглөрөл) өвчний эмчлэх шинэ арга, технологийг “Ивэн” эмнэлэг нэгэнт нутагшуулж чаджээ. 

Холбоотой мэдээ