Хэлтэс, албадын дарга нар сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-09-17 16:16:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдыг хамруулсан "Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй" сэдэвт сургалт өнөөдөр болж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академитай хамтран төрийн албан хаагчдыг ажлын байран дээр нь чадавхжуулах зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа төрийн байгууллагуудын ахлах мэргэжилтнүүд, хэлтэс албадын дарга нар хамрагдаж, "Бодлогын хэрэгжилтийг үнэлэх арга зүй" сэдвээр номын дуу сонсож байна.
Аймаг, орон нутгийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт, тайлагналтад чанарын дэвшил гаргахаар зорьж дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ