Цар тахлаас урьдчилан сэргийлэх сургалтыг 1000 гаруй удаа явуулжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-09-16 18:45:10

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт давхардсан тоогоор 17931 эмч, мэргэжилтнийг Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн сургалтад хамруулжээ.

Халдварын сэргийлэлт хяналт, ариутгал халдваргүйтгэл, коронавирусний халдварын үед мөрдөх заавар зөвлөмж зэргийн талаарх сургалтыг цахим болон танхим хэлбэрээр 1034 удаа зохион байгуулсан ажээ.  Тус аймагт дээрх халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангаж 24 суманд нийт 54 объектод 621 өрөөг иргэнийг тусгаарлан ажиглахад бэлтгэсэн байна. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн нийт  73 иргэнийг гэрийн тусгаарлалтад авч аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран эрүүл мэндийн байдлыг хянан, зөвлөмж өгч ажилласан байгаа. Одоогийн байдлаар 18 иргэн гэрийн тусгаарлалт ажиглалтад хянагдсан байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Холбоотой мэдээ