"Жуулчин Дюти Фрий", "Дөрвөн-Уул" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-15 19:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 15-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 132.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 813.658 хувьцаа  арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Жуулчин Дюти Фрий" (SUL+12.18%) болон "Дөрвөн-Уул" ХК (DRU+10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" (LEND-2.42%) болон "Атар-Өргөө" ХК (ATR-2.01%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.65 хувиар өсөж, 16869.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,578,771,232,854.15 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ