Дархлаажуулалтаар Баруунтуруун сум тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 11:25:07

Увс аймагт “Улаанбурхан-Улаануудын нэмэлт дархлаажуулалт” 32,2 хувьтай явагдаж байна.

Хамгийн өндөр хамрагдалтай сумаар Баруунтуруун шалгарсан бөгөөд 66,7 хувьтай байна. Мөн Зүүнхангай сум 64,9, Өлгий сум 56, Зүүнговь сум 55,4 хувиар удаалж явна. Харин хамгийн тааруу хамрагдалтай, зохион байгуулалт сул, залуучуудын идэвх муу сумдаар Өмнөговь, Завхан, Сагил, Ховд, Тариалан орж байгаа бөгөөд эдгээр сумдад “Улаанбурхан-Улаануудын нэмэлт дархлаажуулалт” 11-19,2 хувьтай байна. Аймгийн төв болох Улаангом сумын залуучуудын хамрагдалт 38,3 хувьтай байгаа аж.

Улаангомын залуучууд болон ажлаар яваа сум, өөр аймгийн залуучууд хэн хүссэн 18-30 насныхан аймгийн ЭМГ-т ажиллаж байгаа түр цэг дээр очиж үйлчлүүлэх боломжтой.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ