Монгени тавдугаар сургууль хонхны баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн ахлах ангийн сурагчид хонхны баяраа тэмдэглэлээ.
Энэ сарын 17-нд болсон баярын үйл ажиллагаагаар урлаг спортыг дэмжигч гэр бүлийг тодруулсан байна. У.Цэвээн, Б.Бүжинтулай урлагийг дэмжигч С.Оюунзул, Оюунсүх нар спортыг дэмжигчид болцгоожээ.
Мөн зарим сурагчид хүүхдийн төлөө үндэсний газрын авъяас Алтан медаль Засаг даргын Хүндэт жуух, Залуучуудын холбооны тэргүүний сурагч цол тэмдгийг гардуулсан байна. Тус сургууль 2015-2016 оны хичээлийн жилд 500 гаруй сурагч 43 багштай үйл ажиллагаа явуулж 70-аад сурагчийг төгсгөж байгаа юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг