Үерийн гамшигт өртсөн айлуудад тусламж, дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-09 00:13:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар энэ сарын 4-6-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчдад “Үндэсний хөгжлийн зорилт, томоохон бүтээн байгуулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчний нийлүүлэлт” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн тус яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа, орчин нөхцөл, ажлын үр дүн, тулгамдаж буй асуудалтай танилцлаа.

Үүнээс гадна энэ зун үерийн гамшигт өртсөн Улаанхус суманд ажиллав. Энэ үеэр үерт өртсөн айлуудад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусламж, дэмжлэг үзүүлэх нийтийг хамарсан түр ажил зохион байгуулахыг аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Холбоотой мэдээ