Онцгой байдлын алба хаагчид хүний амь аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-03 16:22:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын аврагчид хүний амь аварчээ.

Тодруулж хэлбэл, тус газарт энэ сарын 2-ны өдрийн 16:55 цагт “Өлгий сумын 9 дүгээр багийн нутагт Ховд голд хүн урсаж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан очиж, голын усанд урсаж байсан иргэн 19 настай, эмэгтэй К-г эсэн мэнд аварчээ.

Улмаар тухайн хүнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. 

Холбоотой мэдээ