Төслийн хүрээнд аймагт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-03 10:47:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил Нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд төслийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн оролцоотойгоор энэ онд нийт 1 тэрбум 404 сая 500 мянган төгрөгийн 6 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн нийт санхүүжилтын 80 гаруй хувь нь зарцуулагдсан байна. Төслийн хүрээнд 17 суманд 44 гүн өрмийн худаг, 12 суманд бог мал угаах суурин ванн шинээр барих, Төвшрүүлэх суманд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор ажлын байрны засвар мөн суманд малчдын сургалт, мэдээллийн төв тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, үржлийн мал нийлүүлэх, аймгийн ХХААГ-ын дэргэд бизнес инкубатор төв шинээр барих ажлуудыг хийж дуусжээ.

Холбоотой мэдээ