Улаанбаатар-Сиатлын онгоцоор 260 иргэн ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-31 08:58:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж өнөөдөр Улаанбаатар-Сиатлын чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрнө. Уг нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх юм. 

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр 8 дугаар сард 17 удаагийн нислэгээр гадаад улс орнуудаас 4200 гаруй иргэнээ татан авахаар төлөвлөснөөр өнөөдөр энэ сарын сүүлийн нислэгийг үйлдэж байна. 

УОК-ын шийдвэрийн дагуу өчигдөр 8 дугаар сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгийн онгоцоор 264 хүн ирсэн юм. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газарт тусгаарлаж буй талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. 

Улаанбаатар-Сиатл болон Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгүүдийг Засгийн газар болон УОК нэмж төлөвлөн шийдсэн юм. 


Холбоотой мэдээ