Астуриас мужийн дасгалжуулагч, техникч нар Дархан хотын тамирчидтай хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-29 19:50:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг Испанийн Вант улсын Астуриас мужаас хөл бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч, техникч урьж ажиллуулахаар болсон билээ. Тодруулбал, өнгөрсөн оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга С.Насанбат Испанийн Вант улсын Астуриас мужид ажлын айлчлал хийсэн. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Астуриас мужийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мануэл Гонзалэз Гарсиа Дархан-Уул аймагт айлчилснаар манай аймаг Астуриас мужтай ах дүүгийн хамтын ажиллагаатай хотууд болсон билээ. Айлчлалын хүрээнд яригдсан ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж Дархан-Уул аймагт хөл бөмбөгийн спортыг дэлхийн жишигт ойртуулж хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон. Тэд дэлхий нийтэд үүсээд буй коронавирусний  халдварын нөхцөл байдал намжихаар тус аймагт ирж ажиллах тухайгаа албан бичгээр ирүүлжээ.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй хөл бөмбөгийн талбайн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус талбайг ирэх 10 дугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ