Хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-08-27 15:25:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, Хууль зүй дотоод хэргийн яам хамтран “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг зорилтот таван аймагт хэрэгжүүлж байгаагийн нэг нь Сүхбаатар аймаг юм.

Хүчирхийлэлд өртөгч, хохирогчийг хамгаалах орон байрны асуудал олон жил яригдсан. Тэгвэл ийнхүү 10 дугаар сард “Түр хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

"Түр хамгаалах байр" ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд түргэн шуурхай үйлчилж 24 цагаар ажиллана. Тус газар нь тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж, сэтгэл зүйн, нийгмийн халамжийн, эрх зүйн туслалцаа зэрэг цогц үйлчилгээг үзүүлэх юм.

Мөн тус байр ашиглалтад орсноор шаардлагатай боловсон хүчнээр хангагдах бөгөөд үүний хүрээнд орон нутгийн хэд хэдэн иргэн тогтмол ажлын байртай болох юм.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2018 онд 150 гаруй, 2019 онд 140 гаруй, 2020 оны 07 дугаар сарын байдлаар 180 орчим гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдэж, өсөх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ