Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 16:38:41

Орон даяар 18-30 насны залуучуудад улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа аян Ховд аймагт явагдаж байна. 

Манай улсад 2015 оноос хойш бүртгэгдэж буй улаанбурхан өвчний нийт тохиолдлын дийлэнх нь 18-30 насны залуучууд эзэлж байна. Энэ нь залуучуудын дундах улаанбурхан өвчний дархлаа тогтолт сул байгааг харуулж байна. Хүн амын дархлаа сулралтыг шийдвэрлэх цорын ганц арга зам бол нэмэлтээр дархлаажуулах явдал гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ