Нийтийн хэв журам хамгаалах ажилд зориулж автомашин гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-24 15:42:13

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах ажилд зориулж Хьюндай Соната-8 маркийн гурван автомашины түлхүүрийг гардуулан өгчээ.

Автомашины шинэчлэлийн санхүүжилтийг аймгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн бөгөөд түлхүүр гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар нар оролцсон юм.

 

Холбоотой мэдээ