Нэг  сувилагчид 300-аад хүн ногдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 09:36:53

Жил бүрийн 5 дугаар сард Олон улсын сувилахуйн баярыг орон даяар тэмдэглэж энэхүү хосгүй мэргэжлээ сурталчлах, олон түмэнд таниулах, алдаршуулах арга хэмжээг авдаг бөгөөд 2016 онд уг баярыг “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” уриан дор тэмдэглэлээ.

 

Аймгийн БОЭТ-өөс "Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөгийг Ард Аюушийн талбайд зохион байгуулж, 350 гаруй ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж, 35 төрлийн 350 ширхэг гарын авлага материал тараан, зөвлөгөө өгч сувилахуйн мэргэжлээ сурталчлан, ард иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, сурталчилгааны арга хэмжээ авч, 9, 10, 11 дүгээр ангийн өсвөр үеийнхэнд хорт зуршлаас сэргийлэх сургалт зохион байгуулан, "Цэвэр орчин - цэвэр агаар” өдөрлөгийг 2016 оны 04 сарын 30-нд зохион байгуулж, Буянт гол орчмын 5 км газрын хогийг түүж цэвэрлэн, 2 машин хогийг ачуулж, орчны эрүүлжүүлэхэд нийт 168 сувилагч тусгай мэргэжилтэн оролцсон байна.

Мөн өөрийгөө асрах чадваргүй 2-3 жил хэвтрийн байрлалд байгаа 8 үйлчлүүлэгч, баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн 24 асруулагчид "Гэрийн сувилахуй”-н тусламж үйлчилгээ үзүүлж, асран хамгаалагчдад эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө өгч ажилласан байна.

Манай улсад 1993 оноос сувилагч нарыг сургаж бэлтгэж эхэлсэн нь сувилахуйн боловсролын хөгжилд том алхам болсон бөгөөд түүнээс хойш Монголын сувилахуйн нийгэмлэг байгуулагдаж, дипломын, бакалаврын, сувилахуйн магистраар мэргэжилтэнг бэлтгэж 2004 оноос сувилахуйн тэргүүлэх болон докторантаар сургах болсон нь Монгол оронд сувилахуйн хөгжил эрчимтэй хөгжиж, төр засгийн бодлогын хэмжээнд байгааг илтгэж байна.

Ховд аймгийн хувьд сувилахуйн тусламж үйлчилгээ өргөжиж эрүүл мэндийн салбарын нийт 1106 ажиллагсадын 25.3 орчим хувийг сувилагч тусгай мэргэжилтнүүд эзэлж нийт 276 сувилагчаас бакалавр 52, дипломын 103 сувилагч үүнээс сувилахуйн ухааны магистр 2, ахлах зэрэгтэй 70, тэргүүлэх зэрэгтэй 13 сувилагч ажиллаж, нэг сувилагчид ноогдох хүний тоо 292, нэг их эмчид 1.9 сувилагч ноогдож байгаа нь улсын дунджийн түвшинд байна.

Ховд аймгийн хэмжээнд энэ удаагийн сувилахуйн баярыг угтаж иргэддээ чиглэсэн, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулсан, олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг орон нутаг, аймгийн хэмжээнд зохион байгуулжээ.

Тухайлбал: Аймгийн 16 сумын 80 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжлийн уралдааныг 4 сарын 19-ний өдрөөс эхлэн 2 үе шаттайгаар зохион байгуулж, шилдэг баг, шилдэг сувилагч, шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтан, шилдэг багийн эмч, шилдэг эх баригч нарыг шалгаруулан урамшууллаа.

“Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн болон сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сувилагчийн нэг өдөр аяныг зохион байгуулж Буянт, Манхан, Үенч, Чандмань сум, Баатархайрхан, Рашаант, Буянт өрхийн эрүүл мэндийн төвүүд манлайлан оролцлоо.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ