Шинэ үндсэн хууль батлагдсаны дараа сонгууль явуулахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-18 13:22:18

МОСКВА. /Беларусь-24/. Бүх нийтийн санал хураалт явуулж, шинэ үндсэн хууль батлагдвал шинээр сонгууль явуулах боломжтой гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ.


“Бид шинэ үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Парламентын сонгууль ч бай ерөнхийлөгчийн сонгууль ч бай бид шинэ үндсэн хуулиар сонгууль явуулах ёстой” гэж тэрбээр хэлжээ.


Беларусьт 8 дугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн төв комиссын урьдчилсан дүнгээр, Беларусийн одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80.08 хувийн саналыг авсан бол Светлана Тихановская 10.09 хувийн саналыг авч, хоёрдугаарт жагсжээ. Санал хураалтын дараа Беларусьт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. Жагсаал цуглаан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр хэдэн мянган хүн саатуулагдсан байна. 

Холбоотой мэдээ