Тавдугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-17 08:46:59

09:00 цагт ШӨХТГ-аас зохион байгуулж буй "Европын холбооны улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн гол зарчмууд" сэдэвт семинар “Корпорейт 2” зочид буудалд болно.

10.00 цагт Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их танхимд болно.

10.00 цагт “Export To Korea” Бизнес уулзалт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болно.

10.00 цагт Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачдын “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 1 давхарын хурлын танхимд болно.

11.00 цагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрүүд"-ийг батламжилж, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” гардуулах арга хэмжээ  БСШУЯ-ны 401 тоот танхимд болно.

11.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа БЗД-ийн 8-р хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас зүүн тийш 300 метр, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д залуусын төлөөлөл хорт хавдар үүсгэж байгаа хуванцар савнаас татгалзах, эрүүл зохистой хэрэглээг дэмжих талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт НЗДТГ-ын А танхимд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй  "BRT" төслийн ажлын явц болон зорчилтын судалгааг хэрхэн явуулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

“Төрийн ордон”-д

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Төсвийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ