Анхны төгсөгчдөд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-12 17:09:48

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ууган сургууль болох нэгдүгээр сургуулийн анхны төгсөгчдөд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд: -“Ирэх онд тохиох аймгийнхаа 60 жилийн ойн арга хэмжээнд хамтран ажиллаж өөрсдийн түүхээс хуваалцахыг хүссэн юм.” Аймгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн Я.Амаржаргал, Н.Давнай, Н.Жадамбаа нарыг Найрамдлын Дархан тэмдгээр шагнасан бол Д.Янжин, Д.Сумъяабаатар, Ч.Батдэлгэр нарыг Аймгийн Тэргүүний ажилтан тэмдэг, Д.Дүүдээ, Г.Цэцэнбямба, Б.Уранчимэг нарыг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнажээ.

Тэртээ 55 жилийн өмнө сургуулиа төгссөж Дархан хотын ууган сургуулийн анхны төгсөгчид сэтгэгдэл өндөр байхын зэрэгцээ нэгэн жарныг элээсэн их хотынхоо ойн арга хэмжээнд идэвхитэй оролцохоо илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ