Америкийн аж ахуйн нэгжүүдийг Шанхай хотод хөрөнгө оруулалт хийхийг уриалав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-08-07 14:44:52

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Шанхай хотын дарга Гүнжөн өчигдөр АНУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бранстадаар ахлуулсан төлөөлөгчидтэй уулзалт хийх үеэрээ АНУ-ын аж ахуйн нэгжүүдийг Шанхай хотод хөрөнгө оруулалт хийх, тус хотод зохион байгуулагддаг Олон улсын Импортын үзэсгэлэнд оролцохыг урьж байгаагаа илэрхийлжээ.


Уулзалтын үеэр Гүнжөн хэлэхдээ “Шанхай хот одоогийн байдлаар цар тахалаас урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлыг цогц байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна. Шанхай хотын хувьд Хятад, Америкийн эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болж ирсэн. Мөн АНУ-ын Сан Франциско зэрэг хотуудтай найрамдалт харилцаатай байдаг” гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр “Нээлттэй бодлого бол Шанхай хотын хамгийн том давуу тал бөгөөд цаашид өөрчлөлт шинэчлэлтийг эрчимжүүлж, улам бүр нээлттэй болгож глобалчлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бизнесийн орчныг таатай болгохоор тасралтгүй ажиллаж байна. АНУ зэрэг гадны аж ахуйн нэгжүүдийг тус хотод хөрөнгө оруулалт хийх, Олон улсын Импортын гуравдугаар үзэсгэлэнд оролцохыг урьж байна” гэжээ. Гурав дахь удаагийн Олон улсын Импортын үзэсгэлэнг нь энэ оны 11 дүгээр сард байгуулахаар товлоод байгаа юм.

Холбоотой мэдээ