Ойн анги хоёр иргэнд 50 ширхэг чацарганы мод хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 12:53:22

2016 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг угтаж Сум дундын Ойн анги мод бутны үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Уг үзэсгэлэнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцов.

Нийт 20 төрлийн гоёл чимэглэлийн болон бусад мод бутны суулгац үзэсгэлэнд тавигдав.

Жил бүрийн үзэсгэлэнгээр Ойн анги нэг иргэнд 50 ширхэг чацарганы мод хандивладаг уламжлалтай бөгөөд энэ жил  хоёр иргэнд тус бүр 50 ширхэг чацарганы суулгац хандивлав.

Мөн Ховд хотын ногоон хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Ховд Сафари, Үр жимс, Уурхайт, Оцон чулуут зэрэг  компаниудын ойжуулагч, цэцэрлэгч нар оролцож өөрсдийн авч ирсэн модыг тайлбарлалаа.

Үзэсгэлэнд зуны улиралд хотын өнгө төрхийг хамгийн гоёмсгоор чимдэг  хилинжин,  арслангийн жавьж, сансар зэрэг төрөл бүрийн цэцэгийн үрийг цэцэг тарих сонирхолтой хувь хүн, орчноо тохижуулах хүсэлтэй байгууллагууд сонинрхож худалдан авч байв.

Үзэсгэлэнд тавигдсан гоёлын мод 3500-5000,  цэцгийн үр 1000 төгрөгийн ханштай байв.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ