Даланзадгад хотын захирагчийн ажлын албанд авто машин шийдвэрлэж өгөв

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-06 15:26:07
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын захирагчийн ажлын албанд машин гардуулан өглөө.
Тус Захирагчийн ажлын албаны ажиллах хүний нөөц, автомашин, техник хэрэгслийг үе шаттайгаар сайжруулж байгаа билээ. Энэ удаад бохир сордог машин, зам цэвэрлэгээний машин, ажилчдын автобусыг шийдвэрлэн хүлээлгэж өгсөн байна. Өнгөрсөн жил тухайн албанд иж бүрэн оффисыг байгуулж ашиглалтад оруулсан юм. Мөн гэрээт ажилчдын тоог нэмэгдүүлснээр үр дүн гарч байгаа. Даланзадгадын өнгө үзэмж илүү сайжирч, амьдрах таатай орчинг бүрдүүлээд байгаа билээ. Ийнхүү иргэдээ цэмцгэр хотод амьдруулж буй тус захирагчийн албаны хамт олон ургах нарнаас урьтаж ажилдаа гарч шамдан ажиллаж байна.
Холбоотой мэдээ