ЭМЯ "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийнэ

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2020-08-05 08:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 8 дугаар сарын 5-нд болох үйл явдал: 

09.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • 2020 оны төсвийн тодотгол,
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар,
  • мөн бусад асуудлыг хэлэлцэнэ.

10.00 цагт “Жаст групп”-ын захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн шүүх хурал  нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болно.

11.00 цагт "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ. 

13.30 цагт "Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 


Холбоотой мэдээ