БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 12 хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-04 12:29:49

СӨҮЛ. /TASS/. БНСУ-д хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үер болсны улмаас дөрвөн өдрийн дотор 12 хүн амиа алдаж, 14 хүн ор сураггүй алга болсон бол 7 хүн бэртжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх штаб мягмар гарагт мэдэгдсэн байна.


Амиа алдсан хүмүүсийн дунд Сөүл хотын оршин суугч 1, Кёнгидо мужийн 7, Чунчон-Пукто мужийн 4 оршин суугч байсан аж. Хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсад 600 гаруй байшин сүйдэж, хөдөө аж ахуйн 5 мянга гаруй га газар усанд автжээ. Бүс нутгуудаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Түүнчлэн Сөүл хотод хурдны замын болон Ханган голын гүүрний хөдөлгөөний хэсэгчлэн хаажээ.


БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн аль болох гадуур гарахгүй байхыг оршин суугчдад уриалахын сацуу байнгын бэлэн байдалд байх тухай захирамжийг шуурхай албанд өгсөн байна. 

Холбоотой мэдээ