Дархан хотод 5456 мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-16 01:38:07

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-өөр Дархан хотын үйлдвэр байгууллага, иргэд нийт 5456 ширхэг мод тарив.

Бүх нийтээр мод тарих ажилд аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 56 аж ахуйн нэгж, байгууллага, 189 иргэн нарс, хайлаас, агч зэрэг найман нэр төрлийн мод тарьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мод тарих хөдөлгөөнд Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т аймгийн удирдлагууд хамт оролцлоо. Энэхүү цогцолборт 36 ширхэг нарс, 1000 орчим хайлаас мод тарилаа.

                                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ