Залуучуудад түрээсийн орон сууцны батламж гардуулна

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2020-07-30 08:29:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 30-нд болох үйл явдал:


11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанаас эрлийз хэмээн хасагдсан морьдын талаар Монголын Морин спорт, уяачдын холбооноос өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. ХУД 3-р хороо. "Соёл" сауны байр. Утас: 91040004


11:40 цагт: “НОСК” ХК,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Санамж бичгийн хүрээнд 18 нас хүрч, асрамж, халамжийн төвөөс бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг дэмжиж түрээсийн орон сууцанд орох батламж өгнө. Утас: 98116663, 88104671.


12:00 цагт Засгийн газрын ордны зүүн хаалган дээр "Финансхолдинг" ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэг махны экспорт дээр бизнес эрхлэгчдэд хууль, журам тэгш үйлчлэхгүй, төрийн байгууллагын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн, ААН-ийг хохироож буй талаар мэдээлнэ. Холбоо барих: 80407027, 93139093.


-Монголын Үндэсний номын сангийн цахим хуудсаар МБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ж.Гэрэлбадрах өөрийн номуудаа танилцуулна. 


-“Ариунболд & Ариунболд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн “Арт” галерейд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ