Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 6 улсаас 165 иргэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц өнөөдөр 19:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус транзит нислэгээр 6 улсаас 165 иргэн ирж байгаа бөгөөд Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Тайж”, “Вензоу”, “Кемпински” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.