Жуулчдын дунд алдартай Хойан хотыг хаажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-28 17:05:31

ХАНОЙ. /TASS/. Вьетнамын төв Куангнам мужид байдаг жуулчдын дунд алдартай эртний боомт хот Хойаныг коронавирусний халдвар тархахаас болгоомжилж байгаатай холбоотойгоор хаажээ. Хойан хотоос холгүй Дананг хотод сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын шинэ тохиолдлууд илэрч буйтай холбогдуулан хотын захиргаа ийм шийдвэр гаргасан байна. 


“Долдугаар сарын 28-наас эхлэн Хоайн жуулчдыг хүлээн авахаа бүрэн зогсоож байна. Түүнчлэн Хойан хотод байрлаж буй хүмүүс эрүүл мэндийн нөхцөл байдлынхаа талаарх мэдүүлгийг бөглөх ёстой” хэмээн хотын захиргааны тогтоолд дурджээ.


ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвийн объектоор хүлээн зөвшөөрөгдсөн Хоайн хот нь Вьетнамд ирсэн жуулчдыг татдаг гол газруудын нэг юм. Жил бүр тус хотыг 5 сая гаруй жуулчин зорьдог бөгөөд үүнээс 4 сая орчим нь хилийн чанадаас ирдэг байна. 

Холбоотой мэдээ