ОХУ 7-гийн бүлэгт эргэн нэгдэх хүсэлгүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-28 10:25:27
twitter.com/Nyamkanmk

МОСКВА. /Xinhua/. Бид 20-ийн бүлэгт байгаадаа сэтгэл хангалуун байгаа учир 7-гийн бүлэгт эргэн нэгдэх хүсэлгүй байна гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.


Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв цэг дэх нөхцөл байдлаас харахад 20-ийн бүлэг нь орчин үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг илүү хангах боломжтой гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдав.


Мөн тэрбээр, 7-гийн бүлэгт БНХАУ, Энэтхэг, Бразил, Турк гэх мэт бусад орон багтаагүй учир дэлхийн хэмжээнд ач холбогдол багатай гэж мэдэгдлээ.


ОХУ нь Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ-ын хамт 8-ийн бүлэгт багтдаг байсан боловч 2014 онд Крымын асуудлаас болж гишүүнчлэлээ дуусгасан юм.


Холбоотой мэдээ