Япон далайн усанд задардаг гялгар уут бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-27 11:54:22

ТОКИО. /NHK/. Японы “Mitsubishi Chemical” корпораци далайн усанд бүрэн задардаг гялгар уут бүтээжээ.


Энэхүү гялгар уутыг тусгай материалаар хийсэн бөгөөд бүтцээрээ энгийн полиэтиленээс ялгагдахааргүй аж. Бүтээгдэхүүний найрлаганд чихрийн нишингэ оржээ. Эдгээр гялгар уут нь далайн усанд нэг жилийн дотор бүрэн задрах боломжтой аж. Шинээр бүтээсэн гялгар уут нь далай тэнгисийн усан дахь хуванцар хог хаягдлыг бууруулахад тус болно гэж компани үзэж байна. Тийнхүү “Mitsubishi Chemical” компани үндэсний компаниудтай хамтран иймэрхүү төрлийн гялгар уутыг олноор нь үйлдвэрлэхэд бэлдэж байна.


Долдугаар сарын 1-нээс эхлэн Японы бүх дэлгүүрт гялгар уут ашиглаж буй худалдан авагчдаас төлбөр авах журам хэрэгжиж эхэлжээ. Японы эрх баригчдын энэхүү санаачилга нь хуванцар хог хаягдлын хэмжээг буруулахад тус болно гэж үзжээ. 

Холбоотой мэдээ