Цэргийн ангийхан барилгын засвараа өөрсдөө хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-27 13:43:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр анги дотоод нөөц бололцоогоо ашиглан бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна гэж тус ангиас мэдээллээ.

Тус ангийнхан албан контортоо их засвар хийснээс гадна офицер, ахлагч нарын ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж есөн айлын орон сууцыг засварлаж ашиглалтад оруулсан байна.

Цаашид  ангийн бие бүрэлдэхүүний   бэлэн   байдлыг  дээшлүүлэх зорилгоор  аваарын  станцын байр, авто машины дулаан гараашийг  ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

-Зэвсэгт хүчний 234-р ангийнхан орон нутагт бүтээн байгуулалт хийх, орчноо тохижуулах, алба хаагчдын гэр бүлийг ажил орлоготой байлгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж байна гэж Хялганат тосгоны Захирагч Б.Ууганбаяр ярилаа.

Холбоотой мэдээ