ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад сайн өдөр

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2020-07-27 08:39:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын долоодугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 7. Сумъяа гараг. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Огторгуй

Өдрийн наран 05 цаг 23 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух,, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Холбоотой мэдээ