Булган аймагт 53 туслах сувилагч бэлтгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-23 12:01:41

Булган/МОНЦАМЭ/.Булган аймаг эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд аймгийн хэмжээнд 53 туслах сувилагчийг бэлтгэсэн тухай аймгийн Эрүүл мэндийн  газар мэдээлэв.

-Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах эмчэмнэлгийн мэргэжилтэнийг бэлтгэх зорилтын хүрээнд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуультай хамтран 2018 оноос эхлэн туслах сувилагчийн сургалтыг орон нутагтаа 

зохион байгуулснаар туслах сувилагчийн тоог 2019 онд 11, 2020 онд есөөр нэмэгдүүлэнодоогийн байдлаар 53 сувилагч бэлтгэсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгБаян-АгтСэлэнгэХутаг-ӨндөрБугат сум, Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвүүд туслах сувилагчийг орон тоогоор нь ажиллуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанархүртээмжийг нэмэгдүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Тус аймагт сүүлийн гурван жилд эрүүл мэндийн салбарын 55 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 13 мэргэжлийн чиглэлээр үндсэн, төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад төрийн сангийн санхүүжилтээр сургасан байна. Мөн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад харьяа байгууллагаас зохион байгуулж буй богино хугацааны 380 сургалтад давхардсан тоогоор 2542 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлжээ. 

Холбоотой мэдээ