Кремль Их Британийн цахим халдлагын талаарх мэдээллийг няцаав

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-18 12:50:46

МОСКВА. /TASS/. ОХУ хакеруудын бүлэгтэй ямар ч холбоогүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ. Их Британийн эрх баригчид саяхан ОХУ-ыг цахим халдлагуудад буруутгасан юм.


“Бид Их Британид хэн цахим халдлага үйлдэхийг завдсаныг мэдэхгүй байгаа боловч ОХУ үүнд ямар ч хамаагүй. Бид өөрсдийн компьютерийн өгөгдлийн сан болон манай яамдыг онилон үйлдэхийг завдсан цахим халдлагуудын эсрэг үргэлжлүүлэн тэмцсээр байна. Манай агентлагууд ийм төрлийн халдлагуудыг нийтлэг асуудал болсноос нь хойш байнга няцаасаар ирсэн. Бид өөрсдийнхөө эсрэг гарсан үндэслэлгүй мэдээллийг няцааж байна” гэж Д.Песков мэдээлжээ.


Cozy Bear” хакеруудын бүлэг ОХУ-ын тагнуулын агентлагуудтай холбоотой эсэх талаар түүнээс асуухад, “Бид уг бүлгийн тухай хийгээд тэднийг хэнтэй холбоотой талаар огт мэдэхгүй” гэж хариулсан байна. 

Холбоотой мэдээ