Тусгай нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-15 11:52:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу БНСУ руу тусгай нислэг үйлдсэн 2 онгоц Буян-Ухаа олон улсын нисэх буудалд өнөөдөр газардах хуваарьтай байна.


Дээрх хоёр нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад амьдарч байсан 428 иргэн эх орондоо ирнэ. Эхний онгоц 17.00 цагт газардах бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн ирнэ.


Хоёр дахь онгоц 20.00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай. Бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлана. Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлах аж.

Холбоотой мэдээ