Сан-Диегод усан онгоцонд гал гарсны улмаас олон хүн гэмтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /ABC
News/. АНУ-ын Калифорни муж
улсын Сан-Диего хот дахь Тэнгисийн цэргийн баазад усан онгоцонд гал гарсны
улмаас 21 хүн хөнгөн гэмтсэн гэж тус улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид
мэдээлжээ.
Тэнгисийн цэргийн
хүчний хэвлэлийн төлөөлөгч Майк Рейнигийн мэдээлснээр, гэмтсэн 17 далайчин, дөрвөн
энгийн иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Гал гарах үед хөлгийн тавцан дээр 160 орчим
далайчин байсан бөгөөд тэднийг бүгдийг нь буулгасан байна.
Гал сөнөөгчид
орон нутгийн цагаар ням гаргийн өглөө гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж
байгаа аж. Гал гарсан шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд
холбогдох албаны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.