Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-10 15:28:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн олон улсад тархаад буй “COVID-19” цар тахлын улмаас хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа явуулахгүй байхаар тогтсон ч өнгөрсөн сард УОК-оос хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулж үе шаттай нээх шийдвэр гарсан.


Уг шийдвэрийн дагуу энэ зун үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ базаасан зарим зуслангийн ээлжийн хуваарь болон үнэ тарифын талаар мэдээллийг хүргэж байна.


1. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан


1 дүгээр ээлж 7 сарын 23 -7 сарын 30

2 дугаар ээлж 7 сарын 31- 8 сарын 07

3 дугаар ээлж 8 сарын 08 – 8 сарын 15

4 дүгээр ээлж 8 сарын 16 – 8 сарын 23

Төлбөр: 7 хоног 270 мянган төгрөг


2. “Нарлаг” зуслан


1 дүгээр ээлж 7 сарын 17 – 7 сарын 24

2 дугаар ээлж 7 сарын 24 – 7 сарын 31

3 дугаар ээлж 7 сарын 31 – 8 сарын 07

4 дүгээр ээлж 8 сарын 07 – 8 сарын 14

Төлбөр: 7 хоног 220 мянган төгрөг



3. “Мөрөөдөл” зуслан


Мөрөөдөл зуслангийн хувьд холбогдох ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, ундны усны шинжилгээ, засвар үйлчилгээг хийн дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулах юм байна.

1 дүгээр ээлж 7 сарын 17 – 7 сарын 24

2 дугаар ээлж 7 сарын 24 – 7 сарын 31

3 дугаар ээлж 7 сарын 31 – 8 сарын 07

4 дугаар ээлж 8 сарын 07 – 8 сарын 14

Төлбөр: 7 хоног 250 мянган төгрөг, 14 хоног 450 мянган төгрөг


4. Сансар зуслан


1 дүгээр ээлж 7 сарын 17- 7 сарын 24

2 дугаар ээлж 7 сарын 25 - 8 сарын 01

3 дугаар ээлж 8 сарын 02 - 8 сарын 09

4 дүгээр ээлж 8 сарын 10 - 8 сарын 17

Төлбөр: 7 хоног 180 мянган төгрөг


5. “Нарс” зуслан


1 дүгээр ээлж 7 сарын 18 – 7 сарын 25

2 дугаар ээлж 7 сарын 25 – 8 сарын 01

3 дугаар ээлж 8 сарын 01 – 8 сарын 08

4 дүгээр ээлж 8 сарын 08 – 8 сарын 15

Төлбөр: /хоногийн/ Бага анги – 33 мянган төгрөг, Дунд анги – 34 мянган төгрөг, Ахлах анги – 35 мянган төгрөг


6. Галакси зуслан


1 дүгээр ээлж 7 сарын 17 – 7 сарын 23

2 дугаар ээлж 7 сарын 24 – 7 сарын 30

3 дугаар ээлж 7 сарын 31 – 8 сарын 06

4 дүгээр ээлж 8 сарын 07 – 8 сарын 13

Төлбөр: 7 хоног 230 мянган төгрөг


7. Шонхор зуслан


7 сарын 15-наас эхний ээлж эхэлнэ.

7 хоног 210 мянган төгрөг


ЭМЯ-наас зусланд амрагч хүүхэд, залууст зориулж дараах зөвлөмжийг боловсруулсан тул та бүхэн зусланд амрахдаа тус зөвлөмжүүдийг мөрдөхийг анхааруулав.


Амны хаалт зүүх, Хүн хоорондын зай барих, Хүнсний бүтээгдэхүүн хувааж идэхгүй байх, Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх, Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч авч явах, Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх, Гар барихгүй, тэврэлдэхгүй байх, Явган аялал, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ