Явуулын худалдааг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-09 15:08:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот, бусад аймаг, сумдын иргэн, аж ахуйн нэгжүүдийн импортын болон дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон явуулын худалдааг зохион байгуулахыг хязгаарлалаа. Тодруулбал, Баянхонгор сумын Засаг даргын 2020 оны А/152 дугаар захирамжаар тус зохицуулалтыг хийжээ.

Энэхүү шийдвэр нь Баянхонгор хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн зах зээлийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой юм байна. 

Холбоотой мэдээ