Насны доройтлын тархалтын судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-06 17:50:16

Увс /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны дэргэдэх Геронтологийн үндэсний төвөөс АШУҮИС-тай хамтран 60-аас дээш насны хүн амын дундах насны доройтлын тархалтын судалгааг хийж байгаа аж.

Тус судалгааг санамсаргүй түүврийн аргаар 4 аймагт хийж байгаа бөгөөд үүнд Увс аймаг сонгогдсон байна. Иймээс судалгааны баг Улаангом, Тариалан, Түргэн суманд ирж ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 150 ахмад настныг судалгаанд хамруулж байна.

Энэхүү судалгааг хийснээр настны урт хугацааны асаргаа халамжийн тэтгэмжийг нас ялгавартай гаргаж ирэх, насны доройтлын зэргийг үнэлснээр настан бүрд доройтлоос шалтгаалж ялгамжтай тэтгэмж тогтоох гэх мэт чухал үзүүлэлтүүдийг гаргаж ирэх юм байна.

 

Холбоотой мэдээ