Зургаан хонь аянганд цохиулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-06 18:05:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын эхнээс Баянхонгор аймгийн нийт нутгаар хур бороотой байгаа бөгөөд мал аянганд цохиулсан явдал болжээ.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай багийн “Бүлээн даваа” гэдэг газар нутаглаж буй малчин Б-ын зургаан хонь энэ сарын 03-ны өдрийн 13:50 цагт аянганд цохиулжээ.

Тус мэдээллийг 22:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн бөгөөд тус сумын Засаг даргын орлогч Б.Нямсүрэнгээр ахлуулсан алба хаагчид газар дээр нь ажилласан байна. Аянгын үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй, өөр хохирол гараагүй аж.

Аянга буусан газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т юм байна.

Холбоотой мэдээ