БНСУ-аас 420 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-02 10:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас хоёр удаагийн  тусгай нислэгээр 420 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах болсон. Эхний онгоцоор ирэх 168 иргэн 12:50 цагт, хоёрдахь онгоцоор 252 иргэн ирэх бөгөөд 20:00 цагт “Чингис” хаан улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах аж.

Холбоотой мэдээ