Хүнс үйлдвэрлэгчид цахим сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-02 09:15:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнс үйлдвэрлэгчид цахим сургалтад хамрагдсан байна.

Сургалтад аймгийн 17 сум, 6 тосгоны ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд болон хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл, нийтийн хоол, худалдааны салбарын төлөөлөл нийт 42 иргэн оролцсон байна. Эл цахим сургалтыг Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс, ХХААГ, МХГ хамтран зохион байгуулжээ.

Тодруулбал аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн зүгээс оролцогчдод "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4949:2019" стандарт, "Гадна талбайд хоол хүнс бэлтгэх, борлуулах, эрүүл ахуйн дадлын дүрэм MNS CAC/RCP" зэрэг сэдвээр мэдээлэл өгчээ. 

Холбоотой мэдээ