Тарваган тахлын эсрэг вакцин үнэгүй хийж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-07-01 21:42:02

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд тарваган тахлын эсрэг 3000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомт бүхий Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Баянзүрх, Мөрөн,Төмөрбулаг, Шинэ-Идэр зэрэг сумын эрсдэл бүхий иргэдийг хамруулж байна.

Тодруулбал Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Эрүүл мэндийн байгууллага зэрэг эрсдэл бүхий иргэдийг хамруулж байгаа гэнэ. Тус аймгийн 7 сум тарваган тахлын голомттой учраас ард иргэдийг тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс анхаарууллаа.

Холбоотой мэдээ