Коронавирусээр халдварласан иргэдийн 176 нь эдгэрлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-01 11:36:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Эдгэрсэн иргэн 21 настай, ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 36 хоног эмчлүүлжээ. Мөн  өнөө өглөө ХӨСҮТ-д жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болжээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдсэнээс 176 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 44 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 33, хүндэвтэр оноштой 11 хүн байна.  


Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр нийт 406 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд,  гадаадаас эх орондоо ирж ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүн, тандалтын зорилгоор цуглуулсан долоон сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.

Холбоотой мэдээ