Аббас улс төрөөс удахгүй явж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-25 12:24:45

МОСКВА. /TASS/. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас улс төрийг удахгүй орхиход бэлэн буйгаа өчигдөр Москва хотод мэдэгджээ.

“Би улс төрөөс явахыг хүсч байна, гэхдээ миний хувьд одоо хэрэгжиж буй бодлого үргэлжлэх нь чухал учраас удахгүй болох Палестины зөвлөлийн хурлын үеэр би энэ асуудлыг тавих бөгөөд бид холбогдох шийдвэрийг гаргана” гэж Аббас хэлжээ.

Тэрбээр шинэчлэн зассан лалын сүмийн нээлтэд оролцохоор Москвад хүрэлцэн ирсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд