Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг энэ долоо хоногт баталж магадгүй байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-26 17:18:06

Бээжин /МОНЦАМЭ/. Хонконгийн Үндсэн хуулийн зөвлөлийн орлогч дарга Тан Хуйжу хэлэхдээ “Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”-ийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ Байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулж батлах магадлал их байна” гэжээ.

            Тэрээр Хонконгийн телевизэд өгсөн ярилцлагадаа “БХАТИХ-ын Хууль эрх зүйн хороо эдгээр өдрүүдэд Хонконгийн саналыг нэгтгэж байна. Дүрэм журмын дагуу Бээжингээс Хонконгийн саналыг сонссоны дараа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцээд дараа нь БХАТИХ-ын Байнгын хороон дээр санал хураалт явуулах ёстой” гэв.

            Түүний хэлснээр Хятад улс одоогийн нөхцөл байдалд тус хуулийг “Үндсэн хууль”-ийн хавсралт гуравт оруулах эсэхээ шийдвэрлэхээс өмнө Үндсэн хуулийн хорооны саналыг сонсоно гэжээ.

            БХАТИХ-ын Байнгын хорооны хуралдаан энэ сарын 28-30-ны өдөр Бээжин хотод болох юм.

Холбоотой мэдээ