Тариат суманд сүүний үйлдвэрийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-23 17:44:05

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын Тэрх багийн нутаг дэвсгэрт “Глобал Номадик Продукт” ХХК сүү боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

Хоногт гурван тонн сүү боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрт 10 гаруй хүн түр ажлын байртай болсон байна. Одоогийн байдлаар өдөрт 800 литр сүү авч байгаа ба Тэрх, Цагаан нуур баг, Хангай сумын Арбаясгалан багийн малчид сүү нийлүүлэх гэрээ хийжээ.

Тус компани нь хэдэн жилийн өмнөөс “Хангайн бүтээгдэхүүн дэлхийд” уриатайгаар монгол сарлагийн сүүгээр хийсэн бяслагийг Япон улсад, шар тосыг Америкийн зах зээлд борлуулж иржээ. 



Холбоотой мэдээ