Нэрлэсэн жилийн тугийг БСУГ хүлээн авлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-22 21:37:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас энэ оныг хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө бүх салбар нэгдэн хамтын хүчээр нутгаа хөгжүүлэх “Зүтгэл-Итгэл-Санаачилга”-ыг дэмжих жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн туг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд 7 хоног аялаад Боловсрол соёл урлагийн газар хүлээн авлаа.

Тус газар туг аялах хугацаанд байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулан хашаандаа мод тарьж,  залуучуудынхаа санаачилгаар дотоодын хүнсний хэрэгцээг нэмэгдүүлэх чиглэлээр  Тээлийн ягаан” хэмээх газар 1 тонн төмсийг тариалж ургуулж байна.  Мөн иргэдэд түргэн шуурхай үйлчлэх хүрээнд автомат хариулагчтай 7805-8566 лавлах утсыг ажиллуулж олон бүтээлч ажил өрнүүлсэн гэдгийг УЦУОШТ-ийн дарга Г.Адьяасүрэн хэлж байлаа. 

Туг нэг байгууллагад долоо хоног аялах бөгөөд сумд, агентлаг, байгууллагууд нэрлэсэн жилийн захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх, оролцоог хангах, зохион байгуулж байгаа болзолт уралдаануудыг иргэдэд хүргэх, инновац шингэсэн бүтээлч ажил санаачилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх, тугийг хуваарийн дагуу дараагийн байгууллага, суманд шилжүүлэх, ажлын тайланг гаргах зэрэг ажлыг хэрэгжүүлэх ажээ.


 

 

Холбоотой мэдээ