Эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-22 11:05:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас агентлаг, байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд хүүхэд хамгааллын эерэг арга сургалтыг зохион байгуулав.

Энэ үеэр “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр мэдээлэл өгч, хүүхдийг хүчирхийллээс хэрхэн сэргийлэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлжээ. Тус сургалтад нийт 26 байгууллагын 32 албан хаагч хамрагдаж, авсан мэдээ, мэдээлэл хүүхэд хамгааллын эерэг аргыг байгууллагынхаа бусад албан хаагчдад хүргэн ажиллах гэнэ. Энэ нь бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ.

 

Холбоотой мэдээ