Осакад коронавирусний вакциныг туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-06-18 12:58:13

ТОКИО. /NHK/. Японы судлаачид коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг энэ сарын сүүлээр эхлүүлэхээр бэлтгэж байна. Осака мужийн Эрүүл мэндийн газрууд, их сургуулиудын судлаачдын гарган авсан уг вакциныг амьтад дээр хэдийн туршжээ.


Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүмигийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд эмнэлгийн 20-30 ажилтан оролцох ажээ. Мөн тэрбээр коронавирустэй тэмцэхэд эм, вакциныг гарган авахын ач холбогдлыг онцлоод, Японы мужуудаас Осакад анхны туршилтыг хийх гэж буйг тэмдэглэсэн байна.


Уг вакциныг аюулгүй болохыг тогтоосон тохиолдолд мужийн засаг захиргаа туршилтын хамрах хүрээг 10 дугаар сараас өргөжүүлж, олон зуун хүнийг оролцуулахыг эрмэлзэж байгаа ажээ. Мөн энэ оны эцэс гэхэд 200 мянган тунг үйлдвэрлэж, ирэх онд удирдах байгууллагаас зөвшөөрөл авахаар төлөвлөжээ.


Японд коронавирусний халдварын 17600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 930 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ