“Нүд мод” ХХК 28,0 мянган шинэс суулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-14 16:30:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Нүд мод” ХХК 28,0 мянган шинэс модны суулгац тариалжээ.

          Тус сумын Уньт багийн нутаг Цагаан бургасны эхэнд 14,0 га талбайд гурван настай шинэс модыг суулгасан байна. “Нүд мод” ХХК ойжуулалтын зардлыг байгууллагаасаа бүрэн гаргасан бөгөөд цаашид арчлалт, хамгаалалтыг хариуцах юм. Ойжуулсан талбайг хашиж хамгаалан, самбар байршуулахаар болсон. Тухайн газар нутагладаг малчдад ойжуулсан талбайгаас хадлан хадахгүй, мал оруулахгүй байх талаар зөвлөж байна гэж сумын Ой ангийн дарга Г.Ганхуяг ярилаа. 

Холбоотой мэдээ